Хэрхэн илүү тухтай аялах вэ?
Хэрхэн илүү тухтай аялах вэ?
2018-02-10

Аялаж байхдаа байнга ус уугаарай. Усгүй байх нь таныг нянд эмзэг мөн цагийн зөрүүний сөрөг нөлөөг нэмэгдүүлдэг. 


Цагийн зөрүүний нөлөөлөлд бага өртөхийн тулд дараах зүйлсийг хийгээрэй.

  • Замд гарахын өмнө аль болох сайн амарч авах.
  • Согтууруулах ундааны зүйлээс татгалзах
  • Ус сайн уух

Урт хугацаатай нислэгээр явж байгаа бол нар мандах болон жаргахтай тааруулж унтах болон сэрэх             


Анхан шатны болон заавал уух ёстой эмнүүдээ биедээ авч яваарай. Нэг хэсэгтээ л та тээшинд буй цүнхээ харахгүй байж мэднэ шүү.


Нэг байрлалд удаан хөдөлгөөнгүй байх нь таны цусны эргэлтийг удаашруулдаг. Иймд боломж гарвал багахан ч гэсэн дасгал хийгээрэй.


Бактерийн эсрэг халдваргүйжүүлэгчээр гараа байнга ариутгаарай. Та хэн нэгэнд дурсгал болгох гэж нянгуудаа авч яваагүй гэж найдаж байна.