Хувцасаа хэрхэн тохируулах вэ?
Хувцасаа хэрхэн тохируулах вэ?
2018-02-10

Очих газрынхаа уур амьсгал, цаг агаар болон хийх зүйлийнхээ тухай бодолцоорой. Өвлийн цагт дулаан дотуур өмд, ноосон оймс, бээлий, ороолт, малгай илүүдэхгүй шүү. Халуунд харин нимгэн хувцас, малгай, нарны шил, нарнаас хамгаалах тосоо бүү мартаарай.


Гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ аль болох жижиг хэмжээтэйг сонгоорой. Ихэнх тохиолдолд та нүүрний тос, сахлын хөөс, шүдний оо, үс хэлбэр оруулагч гель, лак зэргээ бүгдийг хэрэглэж дуусгах нь юу л бол. Зарим нэн шаардлагагүй зүйлсээ очих газраасаа авах боломжтой бол орхиж болно шүү.


Тод өнгийн хувцас сонгоод хэрэггүй. 2-3 өнгийн ямар ч өнгөтэй хувцасанд зохих хувцасаа сонгоорой. Нимгэн хувцас давхарлаж өмсөх нь ямар нэгэн дулааны өөрчлөлтөнд илүү зохимжтой. 


Буух зочид буудалд тань үсний сэнс, индүү, халад зэрэг зүйлс байгаа эсэхийг лавлаарай. Цахилгаан хэрэгсэлд тань шилжүүлэгчийн шаардлага гарч магадгүй шүү.  


Цүнхэнд хамгийн их зай эзэлдэг зүйл бол хувцас. Бүх хувцасаа дээр дээр нь давхарлаж, тэнийлгэн ороовол зай ч хэмнэнэ, үрчийхээс ч сэргийлнэ. Хувцасны цахилгааныг заавал татаж байгаарай. 


Хэзээ хаана ямар хувцас өмсөхөө төлөвлөөд, тэр дарааллынхаа дагуу хувцасаа ялгаж хийгээрэй. Ганц цамц өмсөхийн төлөө хамаг зүйлээ цүнхэндээ буцааж хийх төвөгтэй биш гэж үү?