УСТАЖ ҮГҮЙ БОЛОХОД "ОЙРХОН" ТҮҮХЭН ДУРСГАЛТ ГАЗРУУДТАЙ ТАНИЛЦАЖ ЗААВАЛ ДЭРГЭДЭЭС НЬ ҮЗЭЭРЭЙ
УСТАЖ ҮГҮЙ БОЛОХОД "ОЙРХОН" ТҮҮХЭН ДУРСГАЛТ ГАЗРУУДТАЙ ТАНИЛЦАЖ ЗААВАЛ ДЭРГЭДЭЭС НЬ ҮЗЭЭРЭЙ
2019-04-16

УСТАЖ ҮГҮЙ БОЛОХОД "ОЙРХОН" ТҮҮХЭН ДУРСГАЛТ ГАЗРУУДТАЙ ТАНИЛЦАЖ ЗААВАЛ ДЭРГЭДЭЭС НЬ ҮЗЭЭРЭЙ


 

#Колизей, #Итали


 

2016 онд Италийн төв хэсгээр гарсан хүчтэй газар хөдлөлт нь тус улсын маш олон хотуудад их хэмжээний сүйрэлд хүргэсэн. Тэр дундаа Италийн бэлгэ тэмдэг болсон ромын Колизейд: байгууламжийн ханан дээр шинэ цууралтууд үүсжээ. Үүнээс өмнө байгууламжийн урд хана хойд талын хананаас 40 см-аар доошилсон байгааг ромын засаг захиргаа албан ёсоор мэдэгдэж байсан удаатай. Колизей нь Ромын маш их хөл хөдөлгөөнтэй дүүрэгт оршдог, тийм ч учраас газар доорх метр болон болон бусад төрлийн тээврийн хэрэгслийн улмаас газрын чичиргээнд өртөж байдаг ажээ.


 

#Цагаан #хэрэм, #Хятад


 

Хүний гараар бүтсэн хамгийн том хэмжээний архитектурын объект нь сүйрэх аюулд өртөөд байна. Газар тариалангийн хэт хурдацтай хөгжил нь хөрсний суултанд нөлөөлжээ, үүний улмаас ханын ихэнх хэсэг нурж унахад хүрээд байна. Одоогийн байдлаар 1 км урттай үргэлжлэх ганц ч хана байхгүй болсон. Үүнээс гадна ханын өндөр 5 м орчим, угтаа бол урьд нь 15 м хүрч байсан. Мөн 2012 онд орсон усархаг борооны улмаас 36 м үргэлжилсэн ханын хэсэг нурж унажээ.


 

#Петра, #Йордан


 

“Ягаан хот” Набатейн эзэнт гүрний эртний нийслэл хот – Йорданы дурсгалт газруудын нэг. Хүчтэй салхи, шуурга болон борооны ус нь хөрсний суултанд нөлөөлсөн. Үүний улмаас Эль-Хазне сүмийн хана бага багаар устсаар байна. Мөн дурсгалт газрыг устгах бас нэгэн хүчин зүйлд жуулчдын тасралтгүй үргэлжлэх хөл хөдөлгөөн тооцогджээ – байгууламжийн багана, хананд байнга гараараа хүрдэг байна.


 

#Мачу-#Пикчу, #Перу

 


Зарим нэг археологичид болон химичид инкүүдийн эртний хот устаж үгүй болно гэсэн болгоомжлолтой байна. Сүүлийн 10 жилд уг дурсгалт газрын байдал эрс муудсан – байгууламжуудыг барьсан чулуунууд нь мөөгөнцөр, бактерид идэгдэж ихээр цуурч, эвдрэх болжээ.


 

#Палестин


 

Вифлеемд байрлах уг сүм 2012 оноос хойш зохих нөхөн сэргээлт, засвар хийгдээгүй тул сүйрэх аюул нүүрлээд байгаа юм. Үүнээс гадна үйлдвэржилтийн хурдацтай хөгжил, тээврийн хэрэгслийн тоо өсөж байгаагаас шалтгаалаад түүхэн дурсгалт газрын эргэн тойрны экологийн байдал эрс муудаж байна. Энэ нь тухайн байгууламжид маш их сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байгаа юм.


 

#Помпеи, #Итали


 

Везувий галт уулын лавын урсгалаас үлдсэн эртний хотын туурь – бас л сүйдэж үгүй болох аюулд өртөөд байна. Сүүлийн хэдэн жилд тус байгууламжийн хэд хэдэн хана болон туурь нурж унасан. Тогтмол давтамжтай орох усархаг бороо нь байгууламжийг бүрэн хатах боломж олгохгүй байгаа юм, харин хөрс нь улам чийгтэй болж суух ажээ. Хөрсийг нэн яаралтай хатаах арга хэмжээ авах шаардлагатай гэж 2014 ЮНЕСКО-гоос анхааруулж байжээ.


 

#Чан-#Чан, #Перу

 


 

Чан-Чан бол бараг 20 гаруй км үргэлжлэх эртний инкүүдийн бүтээсэн хотын туурь юм. Цаг уурын өөрчлөлтөөс болоод уг дурсгалт газар устаж үгүй болоход хүрээд байна. Сүүлийн жилүүдэд Эль-Ниньо дулаан урсгалын улмаас гарах шуурга эртний байгууламжийг муудахад нөлөөлөх ажээ. Мөн Чан-Чан байгаа бүс нутаг нь хүчтэй газар хөдлөлтөд өртөх эрсдэлтэй хэмээгддэг байна.