Бүртгэл дээр хэрхэн цаг хэмнэх вэ?
Бүртгэл дээр хэрхэн цаг хэмнэх вэ?
2021-02-10

Онгоцны буудлын шалган нэвтрүүлэхээр зөвхөн зөвшөөрөгдсөн зүйлсийн хэмжээг хэтрүүлэхгүй байхыг анхаараарай. Илүү авч орох гэсэн ганцхан жижиг савтай ус тань нэг бол хураагдсан эд зүйлс дотор эсвэл хогийн саван дотор л орох болно. 


Бичиг баримтуудаа гартаа ил гаргасан байгаарай.                                                                       


Халаасан дахь эд зүйлсээ гаргахад бэлэн бай.                                                                               


Хэрвээ зөөврийн компьютер авч явж буй бол цүнхнээсээ гаргаад тавьчихад таны болон ард тань дугаарлаж байгаа хүмүүсийн цагаас хороохгүй.


МИАТ-ийн нислэгт авч явахад хориотой эд зүйлс болон аюултай бараа:

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь доор дурдсан аюултай барааг бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй (гар тээш) хэлбэрээр авч явахыг хориглоно.                                                                                                                                                    

Үүнд, тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм), шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис (их хэмжээний шүдэнз, асагуур), спиртийн төрлийн ундаа (спиртийн хэмжээ 70 процентоос их тохиолдолд). шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч), хордуулагч бодис (шавьж устгагч бодис г.м), идэмхий бодис, цацраг идэвхит бодис, их хэмжээгээр соронзлогдсон материал исэлдүүлэгч бодис, харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.                                                                              

Буу, сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хатуу хориглоно.                                                                             

* 1 зорчигчид 24-70 процентын 5 литр хүртэл спиртийн төрлийн ундаа тээвэрлүүлэхийг зөвшөөрнө. Эмчилгээний болон ариун цэврийн гэх мэт бусад зүйлийг бага хэмжээгээр авч явахыг зөвшөөрнө.