Жирэмсэн эмэгтэй онгоцоор зорчих
Жирэмсэн эмэгтэй онгоцоор зорчих
2018-02-10

Жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. Жирэмсэний 36 долоо хоног-оос хэтрэхгүй, хэвийн тээлт-тэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадлагааны маягт-ыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн МИАТ ХК-аар аялах боломжтой.

Маягтыг эндээс авна уу.

Энэхүү магадлагааг нислэг эхлэхээс 7 хоног-ийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцлийг хангаагүй тохиолдолд МИАТ ХК нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэнд хүлээн авахгүй болохыг анхаараарай.

Суудал захиалга Жирэмсэн зорчигчийн суудал захиалгад PREG код болон нисэх өдөр жирэмсэний хэд дэх 7 хоногтой болох мэдээлэл орсон байна.

Төрөхөөс өмнөх сүүлийн 14 хоног-ийн өмнө аялж буй зорчигч, мөн төрөөд 7 хонож буй жирэмсэн эмэгтэйг МИАТ ХК тээвэрлэх боломжгүйг анхаарна уу.