Хүүхэдтэй аялах гэж байгаа бол...
Хүүхэдтэй аялах гэж байгаа бол...
2021-02-10

Нислэгийн тийзээ захиалахдаа хамгийн ачаалал багатай өдрийг сонгоход анхаарах, мөн нислэг хооронд хүлээлгэ хамгийн багыг нь сонгоорой.                                                                              


Хүүхдийнхээ тоглоомыг өөрөөр нь бэлдүүл. Гэхдээ аль болох дуу чимээ гаргадаггүй тоглоомнуудаас нь сонгох нь зүйтэй. 


Хүүхэдтэй зорчих гэж байгаа бол бага зэрэг эртхэн очоод дугаарлахад гэмгүй шүү. Хүүхдээ чирээд яарч сандараад гэртээ ганцаараа үлдчихдэг киног санаж байгаа биздээ.                                                                   


Замд явж байхад хүүхэд унтчихвал ямар амар байх бол? Тэгвэл онгоцонд суухаас өмнө онгоцны буудал дээр тэдэнтэй тоглож, гүйж тэднийг ядраачихвал онгоцонд ороод л удалгүй унтаад өгнө.                                                                              


Хүүхдийн чихний даралтыг суллахын тулд соруултай ундаа, чихэр, бохь зэрэг шүлс ялгаруулж залгих үйлдэл хийлгэх зүйл хамгийн тохиромжтой.