НЭГ: ХЭМЖЭЭГЭЭ АВХУУЛ

Тавилга байрлах орон зайн хэмжээг авхуулахаас тавилга захиалах ажил эхлэнэ. Хэдийгээр хэмжээг захиалагч өөрөө авч болох ч дараах шалтгааны улмаас манай тавилга үйлдвэрлэлийн мэргэжлийн хүмүүсээр авхуулах нь захиалагч танд эрсдэлгүй.

 

Барилгын хана, шал, тааз тэгшхэн, 90 градус биш байх тохиолдол бий. Энэ нь жишээ нь таазанд тулсан дизайнтай тавилга хийхэд зайлшгүй анхаарах учиртай зүйл. Хэрэв хана далий муруй бол дизайнаа түүндээ тохируулан өөрчлөх хэрэгтэй болно. ГанБрос компанийн захиалгын тавилгын Агата брэнд захиалгын тавилга бүтээхдээ үйлдвэрлэгчийн алдааг залруулдаг.

Цахилгаан, сантехник, уур сорох хоолойны байршил, монтаж зэргээс тавилгын аль хэсэг хаана байрлах нь шалтгаалдаг. Цахилгаан данх, богино долгионы зуух зэргийг хаана байрлуулах, тавилгын аль хэсэгт тавилгандаа суусан гэрэл суурилах зэрэгтэй уялдуулан цахилгааны монтажийг хийдэг. Ингэхгүй бол, тавилга бэлэн болсны дараа гэрэл байх ёстой газар цахилгааны шугамгүй байх, залгуур хэрэгтэй газар залгуургүй байх гэх мэт асуудлууд тулгардаг. Тиймээс шинэ байрандаа тавилга хийлгэхдээ ханын цаас болон плита наагдаж, шал шахагдахаас өмнө тавилгынхаа зургийг гаргахыг зөвлөж байна. Хуучин байрны хувьд, засварын ажил эхлэхээсээ өмнө тавилгынхаа зургийг гаргах хэрэгтэй.

Шинэ орон сууц, оффисын хувьд шал тавигдсаны дараа хэмжээг нь авхуулах хэрэгтэй.

Мөн гал тогооны тавилгын хувьд, тавилгын доод ба дээд хэсгийн дунд плита, чулуу эсвэл хавтан наагддаг. Плита, чулуу, хавтангийн дээд талын ирмэг шалнаас 145см-т байрлах учиртайг анхаарч наалгаарай. Тэгэхгүй бол тавилгын дээд хэсгийн байрлал өндөрддөг.

Түүнчлэн, тавилганд суурилсан гэрэл хэрхэн асахаас шалтгаалж, хэмжилтийг хийдэг. Учир нь гэрэл унтраалгаар асч унтардаг эсэх, удирдлагтай байх эсэх, тог баригчтай байх эсэх зэргээс шалтгаалаад хэмжээг нарийн авах учиртай.

ХОЁР: ТАВИЛГЫН ЗУРГАА ХИЙЛГҮҮЛ

ХОЁР ХЭМЖЭЭСТ ЗУРАГ

Хэмжээгээ авхуулсны дараа, тавилгынхаа зургийг хийлгүүлнэ. Захиалгын тавилгын Агата брэнд захиалагчийн тавилгын зургийг AutoCAD гэдэг програм дээр хийдэг. Энэ зурагнаас тавилгын төлөвлөлт болон хэмжээг урдаас, дээрээс, хажуугаас харуулахын зэрэгцээ, тавиур, шургуулгануудын байршил, хэмжээг тодорхой харж болно.

Материал сонголт: Тавилгын зургаа хийлгэхэд материалаа сонгосон байх учиртай. Тэгж байж тавилга хэрхэн харагдах нь тодорхой болно.

ТАВИЛГЫН 3 ХЭМЖЭЭСТ ЗУРАГ

Хүн ер нь хартлаа юу хүсээд байгаагаа сайтар мэддэггүй гэдэг. Тиймээс 3 хэмжээст зураг нь захиалагчид тавилгын материалын өнгө, дизайн, харагдах байдлыг эцэслэн сонгоход тусладаг учраас захиалагч тавилгын зургаа 3 хэмжээст байдлаар хийлгэж, төсөөллөө баталгаажуулах хэрэгтэй. Ер нь тавилгын зураг хийлгэх үед засвар, өөрчлөлүүдийг эцэслэн, оруулах хэрэгтэй. Яагаад гэвэл, тавилга бэлэн болсоны дараа өөрчлөлт хийхэд оройтсон байхын дээр нэмэлт зардал гарна.  

Түүнчлэн, шинэ тавилга тань тухайн өрөөнд байгаа бусад тавилганы загвар дизайн, өнгөтэй зохицох учиртай. Тиймээс, тавилгыг зураг хийж буй дизайнерт гэрийнхээ интерьерийн зургуудыг үзүүлж, төсөөллөө тайлбарлах нь тустай.

Түүнээс гадна, хэрэв танд хийлгэхийг хүсч буй тавилгын дизайныг харуулсан зураг байгаа бол бидэн рүү илгээж, үнийн тооцооллыг нь бодуулан авах боломжтой.

ГУРАВ: ЦАХИЛГААН БАРААНЫ ХЭМЖЭЭ

Тавилгын зураг хийгдэж байхад тавилгын нэг хэсэг болох цахилгаан бараа, хэрэгслүүдийн өнгө, хэмжээний тухай мэдээллийг өгөөрэй. Тавилга бэлэн болсоны дараа хэмжээний алдаанаас үүдэх эрсдэлээс сэргийлж хэмжээг нь мэргэжлийн хүмүүсээр авхуулаарай.

ДӨРӨВ: ГАЛ ТОГООНЫ ТАВИЛГЫН ТАВЦАНГАА СОНГОНО

Танд тавцангийн 3 сонголт байна.

Нэг: Байгалийн чулуу 

Хоёр: Шахмал чулуу

Гурав: Модон хавтан

Тавцанг тавилга үйлдвэрлэгдэж, угсрагдсаны дараа мөн тавилганд суух ёстой цахилгаан хэрэгслүүд суурилагдсаны дараа хамгийн сүүлд тавьдаг.