2004 онд байгуулагдсан цагаасаа хойш захиалгын тавилга үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр ажилласан GanBros компанийн бизнесийн үйл ажиллагаа 2015 оноос бэлэн тавилгын импорт, борлуулалтад төвлөрөх болсон бөгөөд 13 жилийн туршлага, ноү-хау, мэдлэг, мэдрэмжээ өөрсдийн шинээр үүсгэн байгуулсан Agata брэндэд шилжүүлсэн юм.

Аgata брэнд уламжилж авсан үйлдвэрлэлийн техник, технологио шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж, эрүүл ахуй болон чанарын Европын стандартуудыг хангасан хавтан, гэрэл,  хэрэглэгчийн хөдөлгөөнийг хялбарчилж, товчилсон, орон зайн ашиглалтыг нэмэгдүүлсэн ухаалаг, чанартай тоноглолуудаар баяжууулж, хэрэглэгчийн мэдрэмжтэй нийцсэн, өвөрмөц содон дизайнтай хослуулсан нь Аgata брэндийн тавилгуудыг бусдаас ялгарах олон шинж чанартай болгосон. Аgata тавилгын студи тавилга үйлдвэрлэлээс гадна Италийн Point брэндийн ширээ, сандлыг борлуулдаг. 

Аgata тавилгын дизайны студи нь тавилга үйлдвэрлэхдээ Италийн болон Австрийн Egger, Германы Pfleiderer брэндийн хүний биед үзүүлэх сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан энгийн ба гоёлын хавтангууд, мөн Австрийн Blum, Grass, Германы Hettich брэндийн бас Италийн Eureka брэндийн бариул, өлгүүр төмөр, шургуулганы зам, нугас, булангийн карго, хогийн сав, гэрэл, холигч, угаалтуур, халбага сэрээ, сав суулганы ангилагч зэргийг ашигладаг. Тийм учраас бид тавилгандаа 2 жилийн баталгааг амладаг бөгөөд энэ хугацаанд үйлдвэрлэгчтэй холбоотой бүх засвар үйлчилгээг бүрэн хариуцаж, үнэ төлбөргүй үзүүлдэг.

Та манай цахим хуудсаар зочилж, бидний бүтээдэг, урладаг тавилгуудтай танилцахаас гадна Max Mall худалдааны төвийн 4 дүгээр давхар, Zaisan Square төвийн 3 дугаар давхарт байрлах Аgata брэндийн showroom-д ирсэнээр тавилгууд болон түүний материалуудыг бодитоор харж, мэдэрч, сонгож, тавилгын дизайнеруудаас зөвлөгөө авч, тавилгынхаа зургийг хийлгэх боломжтой.

Та биднийг сонговол бид таны хэрэгцээ, гэр бүлийн тань тав тухыг хангахдаа хичээн ажиллах болно.

Хүндэтгэсэн,
А.Амарцогт
Гүйцэтгэх захирал, Агата